АН-ын бүлгээс тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл өргөн барина

2020-10-26 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “УИХ дахь АН-ын бүлэг хуралдаад, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдэд байр сууриа илэрхийллээ. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх төслийг дэмжлээ. Энэ төслийг манай гишүүд санаачлан өргөн барьж байгаа” гэлээ.

Тодруулбал, өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэртэй байхаар заажээ. Харин энэхүү хэмжээнээс доош тэтгэвэр авах нь амьжиргаанд хүрэлцдэггүй. Өнөөдөр 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 300 орчим мянга нь 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч байна гэсэн холбогдох албаны тооцоог онцлов.

Харин тэтгэвэр нэмэхдээ стратегийн ордыг эргэлтэд оруулж, эх үүсвэрийг нь гаргах юм байна. Үүнд “Цагаан суврага”-ын орд гол эх үүсвэр болно гэдгийг АН онцолсон юм. Зүй нь шинээр барьж буй төмөр зам Цагаан суваргын ордод 20 км ойртсон гэлээ. Тиймээс хамгийн түрүүнд эдийн засгийн эргэлтэд оруулж болох орд нь “Цагаан суварга” гэдгийг гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ үеэр онцолж байсан юм.

 

 

 

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.