МАХН-ын ганц “гялаан” буюу УИХ-ын гишүүн О.Баасанхүү ийн айлджээ. Тэрбээр тус намаас парламентад сонгогдсон цор ганц гишүүн тул ийн нэрийдэв. Н.Энхбаяр дарга ганц гялаанаа тайвшруулахгүй бол горьгүй ээ. Үгний цаана утга гэж. О.Баасанхүү гишүүн бодож явсан зүйлээ ийнхүү далд утгаар илэрхийлэв үү. Ерөнхийлөгчийн сунгаа дөхсөн энэ үед төрийн түшээ гэх өндөр сэнтийд хүрэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан Н.Энхбаяр даргаа орхиод цэнхэр туг өргөж гүйхэд бас ч арай хүн чанаргүй. Гэхдээ л улс төрөөс харьж яваа намаас албан тушаалтай дээрээ зам мөрөө бодъё гэж холыг харж хэлсэн ч юм бил үү хэн мэдэх вэ. Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь тэр чигтээ багтдаг юм гэнэ лээ.
Учир нь чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Харин уг хуулийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж, ихэд бухимдалтай байгаа. Тэгвэл тэрбээр сөрөг хүчний хүчийг нэмэгдүүлэхийн тулд Ардчилсан намд элсэнэ хэмээн жиргэжээ. Энэ тухай О.Баасанхүү гишүүн “Олигтой ч сөрөг хүчингүй энэ үед АН-д орж сөрөг хүчний хүчийг нэмэгдүүлдэг юм билүү. Шинэ Эрүүгийн хуульд эх орноосоо урвагчдыг өршөөсөн байна” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.
Магадгүй ирэх сунгаанд МАХН-аас Н.Энхбаяр дарга нэр дэвших эрхгүй ч үлдэж мэдэхээр байна. Учир нь Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн тайлбарыг гаргаад байгаа. Энэ тохиолдолд хоёрдогч горилогч байхгүй хэмээн УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ хатуу хэлнэ лээ. Тэгэхээр ирэх сонгуульд л тус нам зам мөрөө бөхөлж авахгүй бол улс төрд мартагдах үүсгэлийн эхлэл тавигдах нь зүйн хэрэг. Тэр утгаараа Н.Энхбаярын карьер ч бүдгэрэх нигуртай гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ. Тиймдээ ч О.Баасанхүү гишүүн төрд данстай байгаа дээрээ нэгийг сэтгэж, хоёрыг тунгааж буй биз. Тэрбээр залуу байна. Гэвч дагасан намынх нь хувь заяа бүрхэг. Тэгэхээр хөөрхий, энэхүү жиргээгээрээ АН-ын ханд өөрт нь ямар байгааг мэдэх гэсэн санаа гэхээс өөр юу гэлтэй.
О.Соёмбо
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.