Эцэг, эхчүүд эргүүлд гарч эхэлснээр гэмт хэрэг буурчээ

2017-05-11 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн цагдаагийн газраас НИТХ, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран 2016-2017 оны хичээлийн жилд хэрэгжсэн “School police – Эцэг эхийн эргүүл” хөтөлбөрийн үр дүнг үнэллээ. Өнөөдөр  Монголын Хүүхдийн ордонд өдөрлөг болж  үр дүнг хэлэлцсэн юм.

Нийслэл хотын хэмжээнд өдөрт 1400, сард 33.600 эцэг, эхчүүд эргүүлд гарч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллажээ. Сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн  оны эхний сарын байдлаар  14 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11 нэгжээр буюу 44 хувиар буурсан байна.

Энэ үеэр нийслэлийн 160 гаруй сургуулиас эцэг, эхийн эргүүлийг үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг 30 сургуулийн эцэг, эхчүүдийг НИТХ-ын хүндэт шагналаар шагнаж урамшуулав.

А.Уянга

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.