Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэр болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бензин түлшний нийлүүлэлт, хадгалалт, нөөцтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана. Өвөл, хаваржилтын бэлтгэл ажлыг ажлыг шалгах ажлын хүрээнд төлөвлөгөө гаргаад 21 аймгаар тойрч ажиллана. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг орон нутгууд онцгой анхаарах хэрэгтэй. Зуны саруудад орон нутгууд найр наадамд цалгардаад өвөлжилтийн бэлтгэлийг хангалттай бэлддэггүй зүйл ажиглагдсан. Тиймээс наймдугаар сарын 1-нээс хойш баяр наадам төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгоно. Харин Ховд, Баян-Өлгий аймгийн наадамд шүлхийн өвчлөлтэй холбоотой наймдугаар сарын 1-нд наадмаа хийхээр болсон.
Энэ жил дэлхийн адууны өдрөөр 2 тэрбум төгрөгийн орлого олсон. Үүгээр дараагийн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах цогц бүтэн байгуулалтын зураг төслийг санхүүжүүлнэ. Тодруулбал, үндэсний их баяр наадмаа хийх томоохон цогц дэд бүтцийг Хүй долоон худагт барихаар төлөвлөж байна. Үүний санхүүжилтийг иргэдийн сайн дурын үндсэн дээр хандиваар барина. Үүнд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар байна
Мөн энэ жил улсын том цолтой бөхчүүдээс урьдчилж допингийн шинжилгээ авсан нь үр дүнтэй байлаа.
Шинээр цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй. Аймгийн цолтой бөхөөс допинг илэрсэн байх магадлалтай байгаа. Мөн энэ жил морьдын сэрвээг хэмжих шинэ төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Ганц, хоёр алдаа бол гарсан. Гэхдээ амжилттай байсан. Тиймээс цаашдаа хурдан морины сэрвээний хэмжилттэй холбоотой асуудал гарахгүй болж байна” гэлээ.
Мөн онцгой байдалтай холбоотой мэдээлэл өгөв.
Тэрбээр “Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд усны ослоор 464 хүн амиа алдсаны 105 нь хүүхэд байсан. Иргэд сахилга бат, сонор сэрэмжэй байх шаардлагатай байна. Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас үүдэж хүүхэд амиа алдаж байна. Мөн өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдах нь нэмэгдэж байна.
Дээр хэлсэн бензин шатахуунтай холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан. Ерөнхийдөө бензин түлшний нөөц олон талт эх үүсвэртэй болох нь чухал. Улсын нөөцийн хүрээнд бензин хадгалах савнуудын дийлэнх нь ажилладаггүй. Энэ бүгдийг стандарт нийцсэн байдлаар шинэчлэх шаардлагатай байна. Мөн цахилгаан, дулааны үнийг зах зээлийн зарчимтай нийлүүлж нэмэхээс өөр арга байхгүй” гэв.
6 цагийн өмнө
10 цагийн өмнө
2026-07-11
2026-07-7
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.