МАН сонгуулийн санхүүжилтээ хандиваар босгоно

2020-05-25 Нам хөдөлгөөний амьдрал
МАН сонгуулийн санхүүжилтээ хандиваар босгоно

МАН-аас өнөөдөр /2020.05.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа “МАН сонгуулийн хуульд заасны дагуу санхүүжилтээ хандиваар босгож оролцохоор ажиллаж байгаа. Өнгөрсөн бямба гаригт /2020.05.23/ сонгуулийн хандив босгох аян зарласан.

Аливаа улс төрийн хүчин сонгуульд өрсөлдөхдөө цэвэр санхүүжилтээр өрсөлддөг зарчим байдаг. Энэ зарчмыг баримталж ажиллана. Хандивын дансанд иргэд сонгогчид, гишүүд, дэмжигчид хандиваа өгөх боломжтой.

МАН гишүүдээ дэнчин тавиулахгүйгээр эх оронч, ёс суртахуунтай хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Салбар, салбарын нэр дэвшигч нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигч санхүүжилт босгох дээр хандивын аян өрнүүлж байна.

МАН-ын 200 мянга гаруй гишүүд маань 1000, 5000 төгрөг хандивладаг.  Энэ сонгуульд МАН-ын нэр дэвшигч бүр хариуцлагатай хандаж, ялах ёстой. Зөв бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж бид ойлгодог. Ард түмэн шударга сонгууль байгаасай гэж хүсч байна.

Монгол хүн бүр ардчиллаа хайрладаг.  Сонгох, сонгогдох эрхийн том илэрхийлэл бол ардчилал.

Гадаадын улс орнуудад дэмжиж байгаа улстөрчийнөө хурал зөвлөгөөнийг өөрсдөө санхүүжүүлээд намын мөрийн хөтөлбөрийг нь хэлэлцдэг.  Иргэдийн оролцоо байж ардчилал хөгждөг. Нэр дэвшигчдээ мөнгөнөөс хол байлгахын тулд иргэд нь оролцох ёстой гэж үздэг. Энэ туршлагыг нэвтрүүлэхийн төлөө МАН ажиллаж байна” гэлээ.

Мөн тус намын зүгээс өнгөрсөн амралтын өдөр сошиалаар цацагдсан “МАН тэргүүнд бичигдсэн нэр дэвшигчээсээ нэг тэрбум төгрөг авчээ” гэх утгатай мэдээлэл нь гүтгэлэг юм. МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, зориудаар цацаж, тараасан. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хуульд заагаагүй дэнчин хураамжийг нэр дэвшигчээсээ аавхгүй гэдгээ мэдэгдсэн.

Хуурамч мэдээллийг үйлдсэн этгээдүүдийг тогтоохоор хуулийн байгууллагад хандсан болно” гэлээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.