ЗӨВ ХҮН-ЭЛЕКТОРАТ эвсэл нэр дэвшигчдээ танилцуулав

2020-05-16 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр /2020.05.16/-ийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой юм. Энэ дагуу ХҮН-ынхан нэр дэвшигчдээ тодруулж, зарлалаа.  Мэдээллийн эхэнд ХҮН-ын дарга Б.Найдалаа “УИХ-ын ээлжит сонгуульд “Зөв хүн электорат” эвсэл өнөөдөр нэр дэвшигчдээ тодрууллаа. Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, шижигнэсэн нэр дэвшигчдийг бид нэр дэвшүүлэхээр боллоо. Өнөөдөр эрдэм боловсролтой, идэр залуу, нэр, гар цэвэр нэр дэвшигчдийг дэвшүүлэхээр болж байгаадаа баяртай байна” гэв. 

“Зөв хүн электорат” хөдөлгөөнөөс нэр дэвшигчид: 

1-р тойрог Архангай аймаг  Р.Жаргалмаа /НҮБ-ын олон улсын зөвлөх, Их эмч/, Ж.Сандуйжав /улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор/

2-р тойрог Баян-Өлгий аймаг Э.Одхүү /Эрх зүйч/

3-р тойрог Баянхонгор аймаг  Ж.Төмөрхуяг /хуульч, өмгөөлөгч, эрх зүйч, эдийн засагч/, Н.Ариунтуяа

4-р тойрог Булган аймаг  Б.Гүнбилэг /Хууль зүйн ухааны доктор/

5 дугаар тойрог Говь-Алтай аймаг Л.Энхнасан /Бизнесийн удирдлагын магистр/

6-р тойрог Дундговь аймаг  Б.Ариунбаяр /Бизнесийн ухааны магистр/

7-р тойрог Дорнод аймаг Ц.Баттулга /МУИС-ийн Биологийн багш/ Ш.Төгсбаяр

8-р тойрог Дорноговь, Говьсүмбэр аймаг С.Саран /Шинжлэх ухааны салбарын эрхлэгч, физикийн шинжлэх ухааны доктор

9-р тойрог Завхан аймаг С.Бямбаасүрэн /Социал демократ намын Залуучуудын холбооны тэргүүн/  Б.Амараа /Авто замын инженер/

10-р тойрог Өвөрхангай аймаг Д.Мөнхболд /Оюу толгой гүний уурхай төслийн ахлах инженер/

11-р тойрогт Өмнөговь аймаг  А.Ганбаатар /Монголын Социал демократ намын дарга/

12-р тойрог Сүхбаатар аймаг  Р.Энхтуяа /Геофизизикийн инженер/

13-р тойрог Сэлэнгэ аймаг  Д.Амарсайхан /ШУА-ийн академич/ , Ц.Бат-Эрдэнэ, А.Мөнх-Эрдэнэ /ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/

14-р тойрог  Төв аймаг Б.Насанбилэг /Зүй ёс намын дарга, Улс төрийн ухааны магистр/ , З.Сугар /Зүй ёс намын УЗ-ийн гишүүн/, Г.Эрдэнэзул /Судлаач/

15-р тойрог Увс аймаг Ц.Өлзийтогтох /Биологийн ухааны докторант, Д.Болд-Эрдэнэ /Хуулийн зөвлөх/, Н.Цэдэнпунцаг /Хуульч, өмгөөлөгч/

16-р тойрог  Ховд аймаг Д.Буянбаатар /Хайгуулын өрөмдлөгийн техник технологийн инженер/

17-р тойрог Хөвсгөл аймаг Т.Ууганбаяр /Эрх зүйн магситр, Т.Туяа /Төрийн эрх зүйгээр мэргэшсэн/

18-р тойрог Хэнтий аймаг  Д.Мөнхтуяа /Хүний их эмч/

19-р тойрог Дархан-Уул аймаг А.Галтбаяр /Уул уурхайн эдийн засагч/, Д.Отгонтөгс /МУИС-ийн прфессор, Эдийн засгийн ухааны доктор/, Л.Наранбаатар /Уул уурхайн эдийн засагч/

20-р тойрог Орхон аймаг  А.Ундрахтамир /”Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий геологич/, С.Эрдэнэцэцэг /Мэргэшсэн инженер/, Б.Гантүшиг  /”Мастер дизайн” компанийн захирал, эдийн засагч/

 21-р тойрог  Багахангай,  Багануур, Налайх дүүрэг  Б.Мөндөл /””Ковер Монголиа” компанийн захирал, Ц.Нандинбаатар /Компьюреын ухааны магистр/

22-р тойрог Баянзүрх дүүрэг  Т.Наранбаяр /ХҮН-ын нарийн бичгийн дарга, Хүмүүнлэгийн ухааны доктор/, Г.Уянгахишиг /Инвескор Капитал ҮЦК-ийн захирал/

23-р тойрог  Баянзүрх дүүрэг   Б.Гантулга /ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/, Г.Рагчаасүрэн /Гэрэгэ партнерс компанийн захирал/, А.Дөлгөөн /ХҮН-ын нарийн бичгийн дарга/

24-р тойрог Сүхбаатар дүүрэг Б.Мөнхсоёл /Үндэсний стратегийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал, эдийн засгийн ухааны магистр, ХҮН-ын УЗ-ийн гишүүн/,  Г.Ганхүү /Инженер, дизайнер, аялагч/, Д.Мөнх-Эрдэнэ /хуульч/

25-р тойрог Чингэлтэй дүүрэг  Б.Найдалаа /ХҮН-ын дарга, Хөгжлийн эдийн засгийн ухааны магистр/, Г.Ганбаяр  /Сэтгүүлч, тоймч/

26-р тойрог  Баянгол дүүрэг  Г.Золжаргал /Инженер, ХҮН-ын УЗ-ийн гишүүн, Д.Үүрцайх /Хуульч/, Х.Түмэн-Өлзий  /Нийтлэлч, нийгэм судлаач/

  27-р тойрог Сонгинохайрхан дүүрэг  Г.Эрдэнэ, Ж.Отгонбаяр /Эх орон, “Парламент” телевизийн гүйцэтгэх захирал/

28-р тойрог  Сонгинохайрхан дүүрэг А.Амарбаяр /Сэргээгдэх эрчим хүчний инженер, С.Баярбаатар /Зүй ёс намын Ерөнхий нарийн бичгийн дарга/, Х.Базарханд /Бизнесийн удирдлагын доктор/

29-р Хан-Уул дүүрэг  Т.Доржханд /ХҮН-ын УЗ-ийн дарга, Эдийн засгийн ухааны магистр  Б.Мөнхцэлмэг /”Бид уучлахгүй” хөдөлгөөний санаачлагч/, Г.Жавхлантөгс

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.