Бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг цахимаар авна

2020-04-23 Нам хөдөлгөөний амьдрал

Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг дуустал хүлээж авах ёстой.

Улсын Онцгой Комиссын дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолоор УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний 21.00 цагаас энэ сарын 25-ны өдрийг хүртэл хаахаар болсонтой холбогдуулан бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар хүлээн авах боллоо.

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийг, холбогдох санхүүгийн эх үүсвэр, зардлын дүнгийн хавсралтын хамт pdf файл /сканердаж/ болгон Bumdarich@audit.gov.mn гэсэн цахим хаягаар илгээнэ үү.

Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээж хэвийн болсны дараа буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл цахимаар хүлээн авсан мөрийн хөтөлбөрийн эх хувь /цаасан/-ийг хүлээн авна.

Жич: Хөдөлгөөний хязгаарлалтад орсон гэдгийг нотлох баримт бичиг болон иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ эсвэл оршин суугаа газрын тодорхойлолтыг хамт авч ирэн хүлээлгэн өгнө.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.