Өсвөрийн шатарчдаас гурван дэлхийн аварга төрлөө

2017-05-1 Амрах агшин
 
 Румин улсын Яаси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид хөвгүүд, охидын 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдлөө. Тэмцээний дүн гарахад Монголын баг тамирчид алт, мөнгөн медаль тус бүр гурав, хүрэл медаль нэгийг хүртэж, тэргүүлсэн бол Узбекстан, Турк, Румын, Молдавын багууд удаах байруудад оржээ. Эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас охидын 7 нас хүртэлх ангилалд Д.Цэлмүүн, 9 нас хүртэлх нээлттэй ангилалд Э.Азжаргал, 11 нас хүртэлх ангилалд Д.Мөнхзул нар тус тус алтан медаль хүртсэн байна.  Мөн Б.Марал мөнгө, 13 нас хүртэлх нээлттэй төрөлд Д.Батсүрэн мөнгө, 15 хүртэлх насны эмэгтэй төрөлд О.Өлзийхишигжаргал мөнгө, 13 хүртэлх насны эмэгтэй төрөлд Б.Алтантуяа хүрэл медаль тус тус хүртлээ.

БАГИЙН ДҮН:

  1. Монгол 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл
  2. Узбекстан 3 алт
  3. Турк 2 алт
  4. Румын 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл
  5. Молдав 1 алт
  6. Казахстан 1 алт, 1 мөнгө
  7. Ирланд 1 алт
  8. Азарбайжан 3 мөнгө, 1 хүрэл
  9. Киргизстан 1 хүрэл
  10. Болгар 1 хүрэл
  11. Туркменистан 2 мөнгө
  12. Энэтхэг 1 мөнгө, 1 хүрэл
  13. АНУ 1 мөнгө
  14. Польш 1 мөнгө
  15. Шриланк 1 хүрэл медаль тус тус хүртжээ.

Шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх багийн төрлөөр 2005 онд зохион байгуулагдсан түүхтэй. Манай улсад энэхүү тэмцээнд жил бүр амжилттай оролцож байна. 2006 онд Багийн төрлөөр Чехийн Пардувиц хотоо зохион байгуулагдахад Ц.Батболд дасгалжуулагчтай “Төр Монгол” шатрын клубын одоогийн Их мастер А.Энхтуул, Спортын мастер Ц.Сайханчимэг, Н.Бадамханд, Дэд мастер Ц.Саруул нарын бүрэлдэхүүнтэй баг түрүүлж эх орондоо өсвөрийн шатарчдын түүхэнд анх удаагаа “Дэлхийн аварга” хэмээх эрхэм алдрыг авчирсан билээ. Түүнээс хойш Монголын багаас жил бүр дэлхийн аваргын медальтнууд төрөн гарсан. Энэ жил ч амжилттай оролцож, гурван алтан медальтай ирлээ.


СУРАГЧДЫН ДАШТ-ИЙ МЕДАЛЬТНУУД:

2008 он Сингапур улс Фиде мастер Б.Ану “Мөнгө”
2010 он Турк улс Их мастер А.Энхтуул “Алт”
2011 он Польш улс Фиде мастер Т.Мөнхзул “Мөнгө”
2012 он Румын улс Дэд мастер Г.Маралгуа “Хүрэл”
2012 он Румын улс Фиде мастер Э.Баасансүрэн “Алт”
2012 он Румын улс Фиде мастер Ц.Лхагвасүрэн “Алт”
2012 он Румын улс Х.Баясгалан “Хүрэл” /Блиц/
2013 он Грек улс Фиде дэд мастер Е.Төгстөмөр “Алт”
2013 он Грек улс Фиде мастер Ц.Лхагвасүрэн “Мөнгө”
2014 он Бразил улс Фиде дэд мастер Б.Энхсаран “Мөнгө”
2014 он Бразил улс Фиде дэд мастер Л.Очирбат “Мөнгө”
2015 он Тайланд улс Фиде дэд мастер Д.Өнөрзул “Хүрэл”
2015 он Тайланд улс Фиде дэд мастер Э.Азжаргал “Хүрэл”
2015 он Тайланд улс Фиде дэд мастер Д.Мөнхзул “Мөнгө”
2015 он Тайланд улс Фиде дэд мастер Б.Энхсаран “Хүрэл”
2015 он Тайланд улс Фиде мастер Г.Амартүвшин “Алт”
2015 он Тайланд улс Фиде дэд мастер Э.Азжаргал “Мөнгө” /Блиц/
2015 он Тайланд улс Дэд мастер Ц.Тэнгис “Хүрэл” /Блиц/
2016 он ОХУлс Фиде дэд мастер Н.Содбилэгт “Алт”
2017 он Румын улс Фиде мастер Д.Батсүрэн “Алт” /Блиц/
2017 он Румын улс Дэд мастер Д.Хонгорзул “Алт” /Блиц/

2017 он Румын улс Д.Цэлмүүн /7 нас/ “Алт”

2017 он Румын улс Э.Азжаргал /9 нас/ “Алт”

2017 он Румын улс Д.Мөнхзул /11 нас/ “Алт”

2017 он Румын улс Б.Марал “Мөнгө”

2017 он Румын улс Д.Батсүрэн /13 нас/ “Мөнгө”

2017 он Румын улс О.Өлзийхишигжаргал /15 нас/ “Мөнгө”

2017 он Румын улс Б.Алтантуяа /13 нас/ “Хүрэл” медаль тус тус хүртлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.