2025.04.01-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториороор батлагдсан тохиолдол 187 боллоо.
Үүнээс:
-Эмнэлэгт 94
-Гэрээр 14
-Эдгэрсэн 79
-Сэжигтэй 141 тохиолдол
-Хавьтал болсон 7220 хүн байгаа аж.
Өөрөөр хэлбэл, өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдрийнхөөс батлагдсан тохиолдол хоёроор өссөн бол эдгэрсэн иргэдийн тоо 28-аар нэмэгдээд байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал ☎89016199, 75 103 100 утсанд хандана уу.
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
87632
31392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.