Ганц гэр бүл жилд 37 тэрбумын орлого олжээ

2023-01-30 Хориггүй сэдэв


Монголын нийгэмд шударга ёс, тэгш эрхийн зарчим алдагдсны нэг жишээ энэ!!

Энэ эмэгтэйг Шүхэртийн Бүтэд гэнэ. Барилга хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнтэй төрсөн эгч дүүс бол УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр түүний хүргэн. Энэ гэр бүл Төв аймгийн Заамарт алтны уурхай, Булганы Бүрэгхангайд Төмөрийн хүдэрийн орд……. гээд хэд хэдэн ордуудыг лицензээр эзмшдэг. Хөгжлийн банкны нээлттэй сонсголд орох үеэрээ Заамарт алт олборлодог “Мондулаан трейд” компани нь сүүлийн 10 жилд 7 тн алт олборлосон.

Зөвхөн 2018 онд гэхэд 37 тэрбумын орлого олсон. Энэ мөнгөөрөө “Чингис хаан банк”-нд хувь эзэмшдэг болсон гэнэ. Тэгсэн мөртлөө Хөгжлийн банкнаас 15 тэрбумын зээл авсан. Авсан зээлээ өнөөдөр болтол төлөөгүй энэ хугацаанд хүү алданги нь нийлээд 19 тэрбум болсон. Хөгжлийн банкны өрөө шүүхээр хялбаршуулсан журмаар шийдүүлээд Эрдэнэт дахь гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжөө дуудлага худалдаагаар зарж өрөө дарахаар болсон гэнэ.

Өөрсдөө бий болгоогүй, байгаль дээр бэлэн буй баялгийг ухаж авсныхаа төлөө нэг гэр бүл ганц жилд 37 тэрбумын ашиг олно гэдэг арай л шударга биш.

Байгалийн баялаг гэдэг бол хэн нэгний бүтээсэн, бий болгосон, шударгаар олж авсан эд зүйл, хөрөнгө огт биш. Нөхөн сэргээгдэхгүй, нөөц нь шавхагдах баялаг. Иймээс хүн төрөлхтөн түүнийг нийтийн баялаг гэж үзээд, үр ашгийг нь нийт ард түмэн хүртэх ёстой гэж зарчмын хувьд үздэг. Хуулиндаа ч ийм. Гэтэл Монголын баялгийг гадаад дотоодын ганц хоёрхон хүн л ЛИЦЕНЗ нэртэй цаасаар эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэж байна. Ийм байдлаас л нийгэмд баян, хоосны ялгаа гаарч, бухимдал, төрдөө итгэх итгэл бүгд алдагдаад байна!!!

Сэтгүүлч Б.Отгон

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.