Б.Жаргалсайхан: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ АЖЛЫГ ДААТГА…

2020-01-3 Бор шувуу

Жиргээ

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох торгон мөчид ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх талаар ард түмэндээ дэвшүүлсэн мэндчилгээнийхээ үеэр дуулгасан. Энэ нь Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарсныг мэдэгдлээ. Харин эл асуудал олон нийтийн дунд зөв, буруу гэсэн нэлээд маргаан дагуулж буй юм. Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсанд байр сууриа ийнхүү илэрхийлжээ.

Тэрбээр “Тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн саналын талаар УИХ-ын гишүүд сүрхий ярьж байна. Ихэд санаа зовон тооцоо судалгаагүй, боломжгүй, поп амлалт гэцгээж байна. Г.Занданшатарын олж ирсэн Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулаад … Харганы ноос түүгээд гэдэгтэй харьцуулж байх шиг байна. Хятадууд булаалдаад байсан Салхитын мөнгөний ордыг тойрсон үйл явц бол баялгийн эзэн хэн бэ, шударга ёсны төлөөх тэмцэл гэдгээрээ үнэ цэнэтэй, үр өгөөжтэй юм.

Яараад байгаа, гарц хайсан УИХ-ын гишүүдэд хэлэхэд (Хийе гэвэл арга нь олдоно) надад бол тэтгэврийн зээлийг тэглэхэд гарах 800 тэрбум төгрөгийг олох өөр санаа байна. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаагаар 400 гаруй луйварчин, зальлагч, авлигач суллагдах гэж байгаа. Эдгээр луйварчны улсад учруулсан хохирол 12 их наяд төгрөгөөр хохирол төлүүлээд, тэтгэврийнхээ зээлийг чөлөөлж болно. 1990 оны дундуур банкны өр барагдуулагчид гэж байлаа. Маш сайн ажилладаг байсан юм шүү. Тийм баг бүрдүүлмээр байгаа юм. За ер нь АТГ-ынхан тэтгэврийн зээл тэглэх ажлыг хариуцаг…” гэжээ.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.