Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ирэх хаврын чуулганаар 15 хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдлээ.
Тэрбээр “Нууц гэх халхавчаар авлига, албан тушаалын гэмт хэргүүд үйлдэгддэг, иргэдийн мэдэх, хяналт тавих эрхийг хязгаарладаг байсан явдлыг таслан зогсооно. Энэ хавар нийтийн болон хувийн эрх зүйн чиглэлээр УИХ-д 15 хуулийн төслийг өргөн барина. Хамгийн эхнийх нь Төрийн нууцын тухай хуулийн төслийг өнөөдрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Төрийн нууцыг ЗГ биш УИХ жагсаалтаар баталж мэддэг болно. Албаны нууц гэдэг зүйлийг байхгүй болгоно” гэв
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.