МАН-ын Удирдах зөвлөлийнхөн хуралдаж, сонгуулийн тогтолцоонд санал нэгджээ

2019-12-16 Нам хөдөлгөөний амьдрал

-МАН-ын УЗ-өөс сонгуулийг 76 мандат, 26 тойргоор явуулах шийдвэр гаргалаа-

МАН-ын Удирдах зөвлөлийнхөн өнөөдөр хуралдаж, Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт батлахаар байр сууриа нэгтгэжээ. Тодруулбал, ирэх жилийн сонгуулийг 76 мандат, 26 тойргоор явуулах шийдвэр гаргасан байна. Уг нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан.  Гэвч энэхүү хувилбар дээр эрх баригч намын гишүүд нэлээд маргаантай байсан юм.

Тус зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нэр бүхий гишүүдийн өргөн бариад байсан 50+26 буюу холимог тогтолцоог зөвлөлийн гишүүд Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэгт санал нийлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зүйтэй гэж үзлээ. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгосон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ” гэв.

 

Харин одоо УЗ-ийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх гэж байна.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.