Б.Болороо: Ерөнхий сайд шаардлагыг маань хүлээж аваад яг 30 хонолоо…

2019-12-12 Бор шувуу

Жиргээ

 

 

Хэдхэн хоногийн өмнө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ажилтан Б.Болороо Европын холбооноос олгодог “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч” хэмээх нэр хүндтэй шагнал хүртсэн. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэмд хэрхэн эрх тэгш амьдарч болох талаар амьдралаараа үлгэр дуурайлал болсон нэгэн.

Тэгвэл зургаан сарын өмнө иргэн Б.Болороогийн нөхөр Б.Бат-Амгалан “Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байхдаа лифтны хонгилд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Шүүх эмнэлгээс талийгаачийг нас барах үед согтолтын зэрэг нь 2.4 байсан гэх дүгнэлт гаргасан нь хэргийг хаах үндэслэл болсон юм. Гэвч Б.Болороо энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох баримтуудыг гаргаж, хэргийг үнэн зөв, шударгаар шийдэхийг шаардан Сүхбаатарын талбайд ээжтэйгээ хамт суулт зарласан.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх талбайд очиж, түүнийг суултаа зогсоохыг хүсэн, уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх боломж байгааг судална гэж амласан юм. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг энгийн иргэнээ сонслоо, элгэн халуун сэтгэл гаргалаа гэж олон нийт сайшааж байв. Улмаар иргэн Б.Болороо суултаа зогсоож, хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэл гараагүй байгаагүй тул тэрбээр өөрийн цахим хуудсанд:

Ерөнхий сайд шаардлагыг маань хүлээж аваад яг 30 хонолоо.

Шүүх эмнэлгийн дүгнэлт ч гараагүй байна.

Өөрөө анхааралдаа авч байгаа ч гүйцэтгэх албаны хүмүүс түргэн ажиллаж өгөхгүй бол ингээд л мартагдах нь, сунжрах нь. Иймд ХАРИУЦСАН ХҮМҮҮСТ НЬ ДАХИН САНУУЛЖ, АЛЬ БОЛОХ ЯАРАВЧЛУУЛЖ ӨГӨӨЧ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА.

Худлаа мэдээлэлд нь итгэж нөхрөө гадуур хайж яваад нохойноос ч дор үхлээр өтөж өмхийрүүлж алдсан, СХД-н цагдаад итгэн 3 сар амаа үдүүлж суугаад нөхрөө АРХИЧИН МЭТ, АРХИНЫ ХАЛУУНДАА ӨӨРӨӨ ХИЙХ ЁСГҮЙ АЖЛАА ДУРАНДАА ХИЙСЭН мэт нэр зүүлгэх болсон хүнд одоо ХҮЛЭЭЛТ гэх зүйл байхгүй. 30 хоног тэвчлээ. Мэдээж хугацаа шаардагддаг л байх гэхдээ хүлээж суугаа надад хэцүү байна.

Тэсвэр алдан ЕС-руу мсж илгээлээ.

Та бүхэн энэ постыг шэйрлэж туслаарай.

Шөнө ч унтаж чадахгүй галзуурахад ганц хуруу дутуу байна. Эд зүйлээ биш энэ биенийхээ талыг алдаад цочирдолд орсон хүн хэргийн араас ингэж явна гэдэг үнэхээр маш их сэтгэл санааны хямралд давхар оруулж байна.

Ядаж үнэн зөвөөр шийдүүлж нэрийг нь цэвэрлээд авбал цээжин доторх буглаа минь багасах байх гэж найдаж байгаа юм.

Замхраад дахин түүх давтагдахвы гэхээс айж байна. Оноос өмнө ядаж шүүх эмнэлгийн дүгнэлтээ гаргуулмаар байна.

МОНГОЛД БОЛЖ БҮТЭХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛИЙН ТӨГСГӨЛ ДАНДАА ЗАМХАРЧ МАРТАГНАЖ БАЙЖ ШУДАРГА БУСААР ТӨГСДӨГ УЧРААС ТАНЫГ ДАХИН АНХААРААД ӨГӨӨЧЭЭ ГЭЖ ГУЙЖ БАЙНА САЙД АА… хэмээн бичжээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.