Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2019-11-19 Нийслэл

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөг 11 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхарт 09.00-17:00 цагийн хооронд болно.

Тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар 51-264145 дугаарын утсаар болон өөрийн биеэр ирж үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм байна.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.