“ХҮҮХЭД-ЗОРЧИГЧИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУЦЛАГА-2017” аяныг Замын цагдаагийн албанаас зохион байгуулж байна.
Аяныг энэ оныг дуустал хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хамруулан явуулах юм. Түүнчлэн аяныг илүү үр дүнтэй байлгах үүднээс энэ сарын 10-аас ирэх зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд эрчимжүүлэн ажиллах юм.
Тус аяны хүрээнд явган зорчигчдын замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналт тавих, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдаагийн 52 ажилтан өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
Мөн Олон нийтийн цагдаагийн ажилтан нарт Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар сургалт орж, зааварчилгаа өглөө.
А.Уянга
1 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2024-11-29
87382
30496
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.