Гудамж, замуудын хайсанд цацруулагч суурилууллаа

2017-04-22 Нийслэл

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь энэ сарын 1-ний өдрөөс лист төмөр, цацруулагч хуулга ашиглан 18 см урт, 8 см өргөнтэй цацруулагч үйлдвэрлэж, 3080 ширхгийг нийслэлийн гол гудамж, замуудын хайсанд суурилуулаад байна. Үүнд, Чингэлтэй дүүрэг “Бөмбөгөр”  худалдааны төвийн баруун талын замын хайсанд 158, Сүхбаатар дүүрэг 32-ын тойргоос 17 чиглэлийн замын хайсанд 265, Баянзүрх дүүрэг Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө хүртэл 545, Бөхийн өргөөнөөс Багшийн дээд хүртэл 442, Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангаас Саппоро хүртэл 968, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангаас Хан-Уул дүүргийн 19-ын автобусны буудал хүртэл 702 ширхгийг тус тус суурилуулжээ.  Цаашид Энхтайваны өргөн чөлөө болон нийслэлийн гол гудамж, замуудад байрлах явган зорчигч болон эгнээ тусгаарлах бүх хайсанд байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

<

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.