С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна

2017-04-20 Нийтлэл

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны мэндэлсэн бөгөөд 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр бусдын гарт зэрлэгээр амиа алдсан юм. Гэвч түүний байгуулсан гавъяаг Монголын ард түмэн, намын нөхөд нь дурсан санаж, жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөдөг уламжлалтай билээ.

Өнөөдөр уламжлал ёсоор талийгаачийн гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөлөө. Тэрээр амьд сэрүүн байсан бол 55 нас хүрэх байжээ.

Энэ өдөр түүний уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолын үеэр С.Зориг агсны ах С.Баяр “Хэрвээ дүү маань өнөөдөр амьд сэрүүн байсан бол 55 нас хүрэх байлаа. Энэ өдрийг өөдрөг сайхан эерөг талаас нь жил бүр дурсдаг. Жилд хоёр удаа хөшөөн дээр ирж, цэцэг өргөдөг. Өнөөдрөөс гадна түүний амь насыг хөнөөсөн арванхоёрдугаар сарын 2-д мөн ирдэг. Энэ хэргийн талаар сүүлийн үед их мэдээлэл гарсан. Ар гэрийнхэний зүгээс С.Оюун бид хоёр байр сууриа илэрхийлсэн. Одоогоор нэмж хэлэх зүйл байхгүй байна. Цаашид энэ өдрийг өөдрөг сайхан эерэг талаас нь дурсан санах болно. ” гэсэн юм.

Түүнчлэн түүний хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээнд С.Оюун, С.Баяр нараас гадна УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Батзандан нараас гадна “Зориг” сангийнхан, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь хүрэлцэн ирлээ.

Энэ өдөр МУИС-ийн С.Зоригийн нэрэмжит лекцийн танхимд /С.Зориг агсны хичээл зааж байсан танхим/ Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Амарсанаа оюутнуудад зориулж, С.Зоригийн тухай, ардчиллын тухай лекц уншлаа. Мөн Монголын Үндэсний музейд С.Зоригийн тухай бэсрэг үзэсгэлэн нээлтээ хийсэн юм.

Мөн эл өдрөөс гадна түүний амиа алдсан аравдугаар сарын 02-ны өдрийг монголчууд эмгэнэн гашуудаж, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэн өнгөрүүлдэг билээ.

Өнөөдрийн онч үг

29 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.