Энэ өдөр “Шинэ толь” хэмээх сонин бичиг буюу Монголын анхны тогтмол хэвлэл гарчээ

2019-03-6 Соёл урлаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өдгөөгөөс 101 жилийн тэртээ гадаад Монголын нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орноо соёлын том хувьсгал байлаа.Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, сайн ноён Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийн Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч эхэлсэн явдал байсан юм.

Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг гэж нэрийдсэн энэ хэвлэл эхлээд 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад тараагдаж байв.

Харин цөөн хэдийг  нь худалдаалдаг байж. Дараа нь хуудасны тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэх болж нийтдээ 20 дугаар гарсан байдаг.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

 

Энэ сониныг Судар бичгийн хүрээлэнг байгуулж, туурвиж байсан түүхтэй. Тус сонинд Монголын түүх, угсаатны зүйн тухай эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж хэвлэж байжээ.

Мөн дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан  Буриад Монголын номын их хүн Жамсраны Цэвээн  эрхлэн гаргаж байсан нь өнөөдрийн түүхийн шар хуудаснаа үлдсэн байдаг юм.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.