Ерөнхийлөгч “цагаан захтнуудыг” иргэдэд гарын бэлэг тараахыг хориглоно

2019-01-30 Бор шувуу

Жиргээ

УИХ-ын гишүүд болон аймаг, дүүргийн засаг дарга нар сар шинийн баярыг далимдуулан иргэдэд гарын бэлэг тараах ажиллагаа жилийн жилд идэвхждэг билээ. Харин энэхүү ажиллагааг цахим ертөнцөд ул боов, архи, тавгийн чихэр, гурил будаа төдийхнөөр ахмад настнуудыг “хуурч“ буй явдал хэмээн шүүмжлэх болсон.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон” нэмэлтийг сонгуулийн хуульд оруулахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.