Морины татвар төлж буй нь

2018-02-26 Соёл урлаг

Энэхүү зургийн жинхэнэ эх нь Индианаполисын урлагийн музейд хадгалагдаж байна. Тус бүтээл нь XIII-XIV зууны нэр нь үл мэдэгдэх зураачийн зурсан “Морины татвар төлж буй нь” гэсэн тайлбартай юм билээ.

Алаг морьтой эрхэм түшмэлийн өмссөн малгай, дээл нь хувцас дүрэмчлэн тогтоосны дараах хэлбэртэй тул маргаангүй Юань гүрний үеийн монгол хүн болж байна. Онгон таван толгойгоос олдсон Юанийн үеийн оршуулгаас Д.Наваан багш сувдан чимэгтэй, алтан суурьтай жинс олж байсан. Харин отгоны ийм өд нь хадгалагдаж үлдээгүй. Үүнээс үүдээд хэлэхэд отго жинсийг монголчуудаас манжууд өвлөн авсан нь тодорхой байна.

Түүхч, эрдэмтэн Ш.Баатар

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.