Оросын сансрын “Союз МС 08” хөлгийн нислэг өндөрлөв

Халхын голын ялалтын 80 жилд

Оросын сансрын “Союз МС 08” хөлгийн нислэг өндөрлөж, сансрын нисэгчид амжилттай газардлаа.

Тэд чөлөөлөх дайны их ялалтын 80 жилийн ой, 1938 оны Хасан нуурын дэргэдэх тулалдааны болон 1939 оны Халхын голын байлдааны ялалтын ойд зориулсан ил захидлыг өөрсдийн нислэгийн маршрутаараа сансарт бичиглээд бууж ирж байгаа юм. Тэднийг Зөвлөлт холбоот улсын баатар, Халхын голын байлдааны ерөнхий командлагч, өрлөг жанжин Григория Штернийн ач хүү ОХУ-ын сансрын цэргийн хүчний хурандаа Геннадий Штерн бэлтгэсэн юм.

2018 оны 5 сарын 9-ны өдөр хөлгийг залуурдан, сансарт хөөрсөн сансрын нисэгч ОХУ-ын улсын баатар, хурандаа Антон Шкаплеров, сансрын нисэгч Олег Артемьев нар “09 МАЙ 2018” хэмээсэн өөрсдийн гарын үсэг бүхий ил захидлыг олон улсын сансрын станцад цахилгаан соронзон орны тусламжтайгаар байрлуулан, станцыг “Союз МС 08” хөлөгт залгасан ба энэхүү үйл явцын зургийг хөлгийн хянах самбараас цонхон дээр тусган, гэрэл зурагт буулгасан байна.

Энэ нь сансрын нислэгийн үед явагдаж буй үйл явцыг анх бодитоогоор буулгаж баталгаажуулсан түүхэн гэрэл зураг болов. Ийнхүү агуу их эх орны дайны ялалтын алдрыг сансрын хязгааргүйд хүргэв. Сансрын нисэгчид энэхүү нэр хүндтэй ажлаа амжилттай дуусгаад энэ сарын 3-нд түүхэн баримттайгаа хамт эх газартаа эргэн ирсэн юм.

Дмитрий СОКОЛОВ
Орчуулсан Г.ТӨРМӨНХ

<

© 2018 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.