Залуусыг мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшүүлж эхэллээ

2017-03-27 Нийслэл

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг – “KOICA”  -гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “MKIT” сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургахаар болжээ.  Нэг сар үргэлжлэх эхний ээлжийн үндсэн хэрэглээний программын сургалт өнөөдөр эхэллээ. Сар бүр болох тус сургалт нэг ээлжиндээ 30 сурагчтай байхаар тогтсон байна.

Залуусыг богино хугацаанд эрчимтэй сургаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий сайн боловсон хүчин бэлтгэх, компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна зургаан төрлийн нарийн мэргэшлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах юм.

Онц сайн үнэлгээтэй төгсөгчдийг гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд ороход, мөн бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн иргэд  70122999 утсаар холбогдон бүртгүүлж болно. Мөн тус https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/  (/www.facebook.com/mkitcenter/ ) пэйжээс мэдээлэл авч болох юм байна.

Төлбөргүй сургалт:

  1. Үндсэн хэрэглээ (30хүн*12элсэлт=360 хүн)

Нэг Сарын сургалт долоо хоногт 3удаа 1 цаг 30 минутаар нийт 13 өдрийн сургалттай нэг ээлжинд 30 сурагчтайгаар үндсэн хэрэглээний программ зааж жилд 360 хүн сургах зорилготой байна.

  1. Java хөгжүүлэгч (20хүн*4элсэлт=80хүн)

Энэхүү мэргэшүүлэх сургалт нь комьпютерийн суурь мэдлэгтэй элсэгчдийг сонгон шалгаруулан 3 сарын практик сургалтаа долоо хоногт 3 удаа 2 цаг 30 минутаар нийт 39 өдрийн сургалттай нэг ээлжинд 20 сурагчтайгаар Java програмын хэл зааж жилд 80 хүн сургах зорилготой.

  1. Веб хөгжүүлэгч (20хүн*4элсэлт=80хүн)

Энэхүү мэргэшүүлэх сургалт нь комьпютерийн суурь мэдлэгтэй элсэгчдийг сонгон    шалгаруулан 3 сарын практик сургалтаа долоо хоногт 3 удаа 2 цаг 30 минутаар нийт 39 өдрийн сургалттай нэг ээлжинд 20 сурагчтайгаар Веб програмын хэлүүд зааж жилд 80 хүн сургах зорилготой.

  1. Вэбийн Дизайн(15 хүн*4 элсэлт=80хүн)

3 сарын практик сургалт долоо хоногт 1 удаа 4 цагаар нийт 12 өдрийн сургалттай нэг ээлжинд 15 сурагчтайгаар Дизайн хийхэд ашиглагдах хэрэгслүүдийг зааж жилд 60 хүн сургах зорилготой байна.

  1. Систем админстратор (10хүн*6элсэлт=60хүн)

2 сарын практик сургалт долоо хоногт 1 удаа 2 цагаар нийт 8 өдрийн сургалттай нэг ээлжинд 10 сурагчтайгаар Систем админстратор чиглэлээр сургаж жилд 60 хүн сургах зорилготой байна.

  1. Өгөдлийн сан (10хүн*6элсэлт=60хүн)

2 сарын практик сургалт долоо хоногт 1 удаа 2 цагаар нийт 8 өдрийн сургалттай нэг ээлжинд 10 сурагчтайгаар Өгөдлийн сангийн чиглэлээр сургаж жилд 60 хүн сургах зорилготой байна.

  1. Солонгос хэл анхан шат (Сайн дурын анги)

Зөвхөн мэргэжлийн ангид суралцаж байгаа сурагчид сайн дураар сонгож суралцана.

Нийт 3 сарын хугацаатай  долоо хоногт 3 удаа 1 цагаар  39 өдөрийн хичээл орно.

  1. Бизнес инкубатор (Сонгон шалгаруулна)

Манай сургалтыг амжилттай төгссөн 10 сурагчдад бизнес инкубатор орчинг бүрдүүлэн өгч өөрсдийн төсөл ажлуудад хамруулан, солонгосын зах зээл дээрх аутсорсингийн ажлуудад хамруулах зорилготой ажиллана.

Төлбөртэй сургалт:

  1. Солонгос хэл – анхан ,-дунд шат, -гэрээгээр ажиллах иргэдэд зориулсан сургалт
  2. Excel-ахисан түвшин

А.Уянга

<

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.