АН-ын дотоод сонгуулийн сурталчилгаа эхэллээ

2017-03-25 Нам хөдөлгөөний амьдрал

Ардчилсан намын дотоод сонгуулийн шат, шатанд нэр дэвшиж буй горилогчдын сурталчилгаа эхэлж байна. Тодруулбал, Үндэсний бодлогын хороонд 511 нэр дэвшигч 380 суудлын төлөө өрсөлдөж байгаа юм. Ийнхүү нэр дэвшигчид намын анхан шатны гишүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхэллээ.

Дүрэмд зааснаар сурталчилгаа энэ сарын 31-ний 00.00 цагаар дуусаж, ирэх дөрөвдүгээр сарын 2-нд санал хураалт болох юм. Хамгийн олон санал авсан нэр дэвшигчид Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдох бол аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчид ч мөн ийм зарчмаар сонгогдоно.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

22 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.