Дээд шүүх О.БААСАНХҮҮГ намын даргаар бүртгэхээс татгалзлаа

2018-01-19 Нам хөдөлгөөний амьдрал

Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон О.Баасанхүүг тус намын даргаар бүртгэх эсэх асуудлыг Улсын Дээд шүүх өнөөдөр /2018.01.19/ хэлэлцсэн юм.

Шүүх хуралд О.Баасанхүү гишүүн, нийслэлийн МАХН-ын дарга Г.Бямбасүрэн нар иржээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр ирсэнгүй. Түүний оронд дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан болон  намын гишүүн Д.Оюунбаатар, Ц.Шаравдорж нар оролцов.

 

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.