Бодит байдалд нийслэлчүүдийн саналыг тусгах нь зүйтэй гэжээ

2018-01-9 Нам хөдөлгөөний амьдрал

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах гэж буйтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-д албан бичиг хүргүүллээ. 

Тус албан бичигт “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэл хотын эрх зүйн байдлыг зохицуулах гол хуулиудын нэг тул шинэчилсэн найруулгын төслийг дан ганц захиргааны байгууллагаар хэлэлцүүлж батлах нь учир дутагдалтай гэж АН-ын бүлэг үзэж байна. Иймд Нийслэл хотын төрийн үйлчилгээний анхан, дунд шатны бодлогыг боловсруулан гаргадаг иргэдийн төлөөлөл болох НИТХ болон Дүүргүүдийн ИТХ-аар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай хэлэлцүүлж, гаргасан санал дүгнэлтийг зохих журмын дагуу тус хуулийн төсөлд тусгуулах арга хэмжээ авч ажиллана уу” гэжээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш 24 жил өнгөрчээ. Энэ хугацааны нийслэл хотын хурдтай өөрчлөлт нь цаашид төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил ихсэх, замын түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ доголдох зэрэг олон талын хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байгаа. Энэ байдлыг бодитой шийдвэрлэхийн тулд нийслэлчүүдийн саналыг сонсож тусгах нь зүйтэй. Нийслэлийн амьдралыг шийдвэрлэх чухал нөлөөтэй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөвхөн төрийн байгууллагууд хэлэлцээд батлах бус, иргэдийн төлөөллийн байгууллагаар хэлэлцүүлж, иргэдийн санаа бодлыг тусгах учиртай гэж АН-ын бүлэг үзэж байгаа юм байна.

 

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.