Би 43 сая төгрөгийн үнэтэй юм байна

2018-01-16 Нийтлэл

                                 

Монгол Улсад хүний амь насны суурь үнэлгээг ДНБ-ийг 5.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар буюу 43 сая төгрөг байхаар тооцжээ. Үүн дээр шууд гарсан зардал болон ирээдүйд олох орлогыг нэмэх юм. Цаашдаа гамшгийн үнэлгээний дүнг Монгол Улсад нэвтрүүлэх зорилт тавин “Монголын хохирол үнэлэгчид”-ийн холбооноос гаргахаар ажиллаж буй юм байна.

Өөрөөр хэлбэл, тус холбооноос энэхүү үнэлгээг гаргахдаа олон улсын жишгээр буюу нэг хүнд ногдох ДНБ-тэй харьцуулж тооцжээ. Манай улсын тухайд нэг хүнд ногдох ДНБ-ний дүн бага байдаг учраас хүний алтан амь 43 сая төгрөгөөр хэмжигдэж буй юм.

Харин бусад улсын иргэд хэр “үнэ”-д хүрч байгааг тодруулахыг зорилоо. Бидний монголчуудын хамгийн их очих дуртай АНУ гэхэд хүний амь насны суурь үнийг 250 мянгаас нэг сая 250 мянган ам.доллараар тооцдог байна. Гэтэл монголчуудын маань хамгийн их ажиллаж, амьдардаг БНСУ-д 100 сая воноор үнэлдэг гэх юм. Мөн Шведэд 500 мянгаас нэг сая 550 мянган ам.доллар гэх шив. Харин монгол хүний амь насны суурь үнэлгээ томоохон улс орнуудын энгийн иргэдийн хэрэглээндээ унадаг автомашинтай дүйж байгаа нь үндэсний эмгэнэл ч гэмээр юм шиг…

А.Уянга

 

Тог тог… ХААЛГАА нээ

5 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.