Иргэд тэгш эрхтэй байх ёстой, гоё харагдаж байна

2017-10-20 Бор шувуу

Бор шувуу


Цагтаа Монгол Улсын бүхий л өндөр суудалд заларч явсан их хүмүүн өдгөө хүчний байгууллагын өмнө жирийн иргэн маньтайгаа адилхан болжээ. Ёстой л нөгөө “Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд бариулна” гэдэг үнэн юмдаг уу.

Замын түгжрэлээс үл шалтгаалан үймсэн олныг нам зогсоогоод, маяктай машинаар цагдаа нараар ёслуулан өнгөрдөг эрхэм өдгөө унаагаа журамлуулах гээд зогсч байна…

Энэхүү дүр зургийг харсан Буян Жагаа “Ж.Батмөнх гуай сүүнд очерлодог, Ю.Цэдэнбалыг “Түүхийн өмнө хүлээх хариуцлага” нэвтрүүлэгт оруулдаг үеийг санагдуулж байна” хэмээн өөрийн нүүр хуудсанд хөгжилдсөн байх юм.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.