Дарс хүртэх соёл

2020-09-19 Lifestyle

Усан үзмийн дарс “Архиа бага ууж, айргаа тааваар ууцгаая” гэсэн Далай Ламын Монголчуудад зориулан хэлсэн сургааль бий. Хатуу ундааг битгий буруугаар хэрэглээсэй гэсэндээ ингэж айлдсан билээ. Гэтэл “айраг” тааваар уух боломж Монголчууд бидэнд төдийлөн олдохоо больжээ.

Харин зохистой хэрэглэвэл соёлд тооцогдох, усан үзмийн “айраг” гэж бий. Энэ нь бидний хэзээний танил “дарс” юм. Дарс шимингээ ярилцвал тэр уулзалт халуун дотно, амжилттай болно гэцгээдэг. Энэ нь дарсыг бусад согтууруулах ундаанаас ялгаатай гэдгийг илтгэж буй юм. Учир нь дарс илүү тансаг зэрэглэлд тооцогддог ба ихэвчлэн цэвэр жимсээр хийгддэг тул спирт агуулдаггүй байна.

Энэхүү соёлт хэрэглээ өөрийн гэсэн уух нарийн ёс жаягтай байдаг.

Дарсыг харагдах байдлаар нь цагаан, ягаан, улаан гэж гурав ангилдаг. Улаан дарсыг улаан махтай, харин цагаан дарсыг загас болон шувууны махтай хамт хэрэглэвэл тохиромжтой. Ягаан дарсыг дурлалт хосууд уудаг гэсэн түгээмэл ойлголт бий. Мөн тухайн хоолны чихэрлэг болон шорвог чанараас ч уух дарсны төрөл хамаарна. Дарсыг амтаар нь хуурай, хагас хуурай, чихэрлэг гэж ангилдаг. Чихэрлэг гэдэг нь сахар бага хэмжээгээр орсон байдаг бол хуурайгийнх нь хувьд сахарын агууламж огт байдаггүй.

Ихэнх улаан дарсыг онгойлгосноосоо хойш 20-30 минут, бүр цаашилбал нэг цаг орчим тасалгааны дулаанд байлгасны дараа хэрэглэх ёстой.

Ингэснээрээ улаан дарс агаартай исэлдэж усан үзмийн амт нь илүү тодордог. Онгойлгоод шууд уувал улаан дарс нь хуурай, гашуун амтагдана. Зарим төрлийн улаан дарсыг зүрхний хэмнэл алдагдсан үед өдөрт 100-150 граммаар тогтмол хэрэглэвэл биеийн байдал сайжирдаг нь батлагджээ.

Дарсыг уух ёсон:

Дарсыг хундагыг дүүргэлгүй тал юм уу дээд амсарт нь 2 см дутуу хийнэ. Амтат жүрж, нимбэг, бэрсүүт жүрж зэрэг жимс, давсалсан болон утсан мах, загас, дан ногооны зууш, өндөг, амтат бурам ширээн дээр байгаа тохиолдолд дарс хэрэглэхгүй. Хуурай дарсаар амттангаас өмнө дайлна. Зөөлөн дарсыг хатуу дарсны өмнө өгнө. Хямд дарсыг үнэтэй чамин дарсны өмнө тавина. Дарсыг уухаасаа өмнө бүх найрлагыг тараахын тулд хундагаа зөөлнөөр эргэлдүүлэгтүн. Тэгээд үнэрлэж үз. Үнэрлэхдээ хамраа хундаганд хийлгүйгээр наанаас нь жимс болоод ургамлын исгэлэн үнэрийг аваарай. Ингэвэл та тэр дарсыг илүү сайн амталж чадна. Учир нь хүний амтлах чадварын 70 хувь нь үнэртэй холбоотой байдаг байна. Тиймээс л бид ханиад хүрсэн үедээ төдийлөэн амталж чаддаггүй. ыбас анзаараарай. Дарс уух үедээ та тамхи татах, бохь зажлах, чихэр идэхээс аль болох зайлсхийх нь зөв юм. Эс тэгвээс та дарсны жинхэнэ амтыг мэдэрч чадахгүй.

Дарсны хундага:

Нийгмийн гарал албан тушаалыг харгалзахгүйгээр дарсыг хамгийн ахмад эмэгтэйд нь эхэлж хундагална. Мөн дарсны хундаганы хүзүүгээр нь салфеткаар ороож, дусаахгүй хундагална. Оргилуун дарсны хундага өндөр бөгөөд нарийхан тойрогтой байдаг. Учир нь хөөс сахараас сэргийлж буй хэрэг. Харин түүнээс арай намхан нь цагаан дарсных. Цагаан дарсны хүйтэн чанарыг алдагдуулахгүйн тулд ишийг нь уртавтар хийсэн байдаг. Дарсны хундагануудаас хамгийн намхан, өргөндүү тойрогтой нь улаан дарсны хундага юм. Улаан дарсыг үнэрлэж таашаал авахын тулд тойргийг нь илүү өргөн хийдэг байна.

Түгээмэл дарснууд:

Шөлний дараа Madeira, хоёрдугаар хоолонд Bordeaux уухыг санал болгож байна. Alvarinho [ahl-vah-ree-nyoh] Albariсo [al-bah-ree-nyoh] Armagnanc [ahr-mahn-YAK] Barbera [bar-BEH-rah] Beaujolais [boh-zhuh-LAY] Bordeaux [bohr-DOH] Brut [BROOT] Cabernet Franc [KA-behr-nay FRAHN (FRAHNGH)] Cava [KAH-vah] Chardonnay [shar-dn-AY; shar-doh-NAY] Chablis [sha-BLEE; shah-BLEE] Fumй Blanc [FOO-may BLAHN; BLAHNGK] Grenache [gruh-NAHSH] Madeira [muh-DEER-uh] Merlot [mehr-LOH; mer-LOH] Muscat [MUHS-kat; MUHS-kuht] Pinot Gris [PEE-noh GREE] Pinot Noir [PEE-noh NWAHR] Riesling [REEZ-ling; REES-ling] Rioja [ree-oh-hah] Rosй [roh-ZAY] Sancerre [sahn-SEHR] Verdicchio [vehr-KEEK-kyoh] Viognier [vee-oh-NYAY]

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.