Залуучуудын хөгжлийн асуудлаар хэлэлцлээ

2017-01-19 Дархан-Уул

Дархан-Уул аймаг

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн сарын 28-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд Дархан-Уул аймагт “Залуучуудын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн асуудал” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг хийв.

Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сан, БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулжээ. Залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болсноор залуучуудыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, залуучуудыг зах зээлд хөрвөх чадвартай, эдийн засаг, нийгмийн шаардлагад нийцсэн боловсон хүчин болгон бэлтгэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлж, ажилгүйдлийн төвшинг бууруулахад чухал ач холбогдолтой болох юм.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.