“Монгол орны ойн болон орон нутгийн ойн модны генийн сангийн хөгжил” төслийг Чехийн засгийн газраас хэрэгжүүлж байна. Чех улс ойн сангаа арвижуулах замаар иргэдээ цэвэр усаар хангадаг байна. Учир нь ой мод, бутлаг ургамал нь газрын гадаргын усыг тогтоон барьж, усны нөөцийн эх үүсвэрийг бүрдүүлдэг аж.
Чех улсын газар нутгийн 34 хувийг ой мод эзэлж байна. Гэтэл манай улсын газар нутгийн 12 хүрэхгүй хувийг ойн сан бүрдүүлдэг. Тиймээс “Монгол орны ойн болон орон нутгийн ойн модны генийн сангийн хөгжил” төслийг Чехийн Засгийн газраас хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд мод үржүүлгийн хоёр төвийг байгуулжээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.