Галт зэвсгийн тооллого явуулах журмын дагуу “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд улс орон даяар нэгэн зэрэг явагдаж байна. Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй иргэдийн бүртгэл, тооллого 70 гаруй хувьтай байгаа юм. Бичиг баримтгүй галт зэвсгийг эх сурвалж шаардахгүйгээр бичиг баримт олгож байгаа бөгөөд энэхүү тооллогот идэвхтэй хамрагдахыг нийт галт зэвсэг эзэмшдэг иргэдээсээ хүсэж байна.