Унгарын нийслэл Будапешт хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гавьяат тамирчин, Д.Сумъяа алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн эх орныхоо нэрийг гаргасан билээ.
Тэгвэл шинэхэн Дэлхийн аварга маань тун удахгүй хуримаа хийхээр болжээ. “Сумъяагийн минь гуйлга ирчихсэн. Ирэхээр нь өдрийн сайныг шинжиж байгаад нэг сайхан өдөр хуримыг нь хийнэ ээ” хэмээн түүний ээж Ц.Дэлгэрмаа өгүүлжээ. Шинэхэн аваргын маань найз залуу нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн харцага Х.Цогтгэрэл аж. Тэрбээр энэ жил өнгөтэй сайхан барилдаж, аймгийнхаа наадамд түрүүлж арслан болжээ. Түүнчлэн Туркийн Самсун, БНХАУ-ын Чиндаогийн гран при тэмцээнээс -100 кг мөнгө, хүрэл медаль хүртэж байсан чадварлаг тамирчин юм.
17 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.