“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ П.Орхон алтан медаль хүртлээ.
Тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 ялж ДЭЛХИЙН АВАРГА боллоо.
Түүний хувьд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчнаар тодорч байна. Мөн С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь эмэгтэй дэлхийн аварга болж төрийн далбааг Парисын тэнгэрт мандууллаа.
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.