Өвөлжилтийн бэлтгэл ямар байгаа талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү доорх мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн хэсэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явдал тулгамдсан асуудал болдог. Өнгөрсөн жил улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн хөдөлгөөнт багуудыг зам даваа хаагдсан бүс нутаг, айл өрхүүд рүү хүргэж ажилласан. Үүний хажуугаар сумын Эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлээр сурч байгаа резидент эмч нарыг дайчлан ажиллуулах зэргээр цасанд боогдсон, зудад нэрвэгдсэн, айл өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн гэв. Мөн цаашдаа цасанд боогдож, зудад нэрвэгдсэн бүс нутагт нөхцөл байдлыг нь үнэлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсролын салбарт шаардлагатай зохицуулалт хийх асуудалд зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87385
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.