Эслэгтэй хүнсний ач тус

2024-09-9 Амрах агшин

Эслэг нь байгальд хамгийн элбэг нийлмэл органик бодис болох нүүрс усны төрөл юм. Ургамлын 50 хувиас 80 хүртэлх хувийг нүүрс ус бүрдүүлдэг учир ихэнх ургамал болон үр тариагаар хийсэн хоол хүнсэнд эслэг агуулагддаг.

Эслэг нь 2 төрөлтэй байдаг.

Уусдаггүй эслэг нь биен дэх усыг өөртөө татаж, өтгөн хаталтаас сэргийлдэг. Мөн хоолны хэмжээг нэмэгдүүлэн цатгалан мэдрэмжийг өгснөөр хоолны дуршлыг бууруулдаг.

Уусдаг эслэг нь цөсний хүчлийг нарийн гэдсэнд холбож, шимэгдэхээс сэргийлснээр цусны холестерины түвшинг бууруулдаг.

Бидний бие эрүүл чийрэг байхад эслэг хүнс хамгийн их ач тустай. Эслэг нь таргалалт болон бусад олон өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Учир нь, хоол хүнсийг цус руу сахар болгон шахагдах хурдыг багасгаж, биеэс гадагшлах үйл явцыг хурдасгадаг. Ингэснээр цусан дахь сахар болон холестерины хэмжээг хэвийн тэнцвэртэй байлгаж хоол боловсруулах эрхтэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэж идэх дуршлыг бууруулдаг. Зарим нэг эслэг нь ашигтай бактеритай урвалд орж тослогийг бий болгосноор ходоодны хавдар болон хөхний хавдрын эрсдэлийг 40 хувиар бууруулдаг. Тиймээс өдөрт багадаа 20 грамм эслэг хэрэглэх нь зохистой гэж үздэг.

Ямар хүнсний бүтээгдэхүүнээс өдрийн эслэгийн хэмжээг авах боломжтой вэ?

Монголчууд бусад улс оронтой харьцуулахад гурил, гурилан бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ их хэрэглэдэг. Гурилан бүтээгдэхүүн дотроос бүхэл үрийн болон бор гурилан бүтээгдэхүүн эрүүл мэндэд тустай. Учир нь, Арвайн гурил болон бүхэл үрийн гурилын гаднах хальс, байгалиас өгсөн элементүүдийг нь хусаж арилган боловсруулалтад оруулдаггүй учир түүнд агуулагдах эслэг, витамин минералын агууламж өндөр байдаг.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.