Сэрэмжлүүлэг: Галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

2024-02-8 Амрах агшин

 

Галзуу өвчин нь өвчтэй адгуусан амьтдаас хүнд халдварладаг, вирусийн хурц халдварт өвчин юм. Өөрөөр хэлбэл, эмнэлзүйн хувьд төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээс болж хөдөлгөөний төвийн сэрэлт ихэсч амьсгал, залгих булчингуудын таталт үүсэн улмаар саажилт болж, богино хугацаанд үхлээр төгсдөг байна.

Хэрхэн сэргийлэх вэ?

-Эзэнгүй гудамжны золбин амьтдыг устгаж, аюулгүй булах үйл ажиллагаа хийх

-Оношилгоог цаг алдалгүй хийлгэж, мэргэжлийн байгууллагад хандах

-Хүн хазсан, ямар ч эрүүл гэрийн тэжээмэл нохой ба муурыг 14 хоног уяж, хяналтанд байлгах

-Золбин гудамжны амьтан хүн хазсан тохиолдолд шууд устгаж, галзуу өвчтэй эсэхийг шинжлэх

-Галзуу амьтан хазсан, дархлаажуулаагүй нохой муур зэрэг гэрийн тэжээмэл амьтныг шууд устгана. Хэрэв амьтныг хорионд байлгахаар шийдвэл 6 сараас доошгүй хугацаагаар мал эмнэлгийн хяналтанд байлгах шаардлагатай. Суллахаас 30 хоногийн өмнө дархлаажуулна

Урьдчилан сэргийлэх:

-Эрсдэл бүхий хүмүүс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх

-Амьтанд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ

-Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь амьтан тэжээгч эздээс эхэлдэг.

-Өөрийн амьтнаа вакцинд хамруулснаар иргэн өөрийгөө болон олон нийтийг хамгаалж чадна.

-Зэрлэг болон хараа хяналтгүй амьтдаас сэрэмжил

-Өвөрмөц бус эмчилгээ шархыг тэр даруйд нь савантай усаар сайтар угааж цэвэрлэнэ,

-Дараа нь 70 % спирт, иод повидон иодын уусмалыг түрхэнэ. Оёдол тавих шаардлагатай бол дархан ийлдсээр шавьшисны дараа тавина.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.