Хариуцагч ШӨХТГ-ын улсын байцаагч нар нь арилжааны банкнуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авсныг буруутгаагүй. Харин шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэлийн хуудас бичиж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгах зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн байна.
Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалын 9 дүгээр зүйлийн 9.1-д “…Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн нэг хувиас хэтрэхгүй байна” гэж зээлдүүлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байхад нэр бүхий есөн банк нь ипотекийн зээлийн шимтгэлийн хувь хэмжээг хэрхэн тооцсон аргачлал, үндэслэл, эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаа хийлгүйгээр нийтэд нь хавтгайруулан нэг хувь гэж тогтоон шимтгэл авч байгаа нь Зөрчлийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл тус бүрт гарч болох зах зээлийн зардал харилцан адилгүй, шимтгэлийг хувь хэмжээг нэг хувь хүртэлх хэмжээнд сонгох боломжтой байхад нэр бүхий есөн банк шимтгэлийн хувь хэмжээг ижил хэмжээтэй тогтоож байгаа нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзлээ” хэмээн мэдээлжээ.
Тэгэхээр шүүхийн дээрх шийдвэрийн үр дагавар нь нэн түрүүнд орон сууцны ипотекийн зээл олголтын шимтгэлийг зардалтай нь уялдуулан тогтоох, тооцоо судалгаа хийхэд оршиж байгаа юм. Ипотекийн зээлийн шимтгэлийн хэмжээг тогтоох судлагаа, тооцоо хийх ажиллагаа хийгдэнэ гэсэн үг. Үр дүнд нь ипотекийн зээл олгоход гардаг зардал нэг хувиас дээшээ гарч болно. Гэвч Монголбанк дээд хязгаарыг нэг хувь гэж тогтоосон учраас нэмэгдүүлэх боломжгүй. Харин энг хувьд хүрээгүй тохиолдолд тооцоо судалгаагаар тогтоогдсон тэр хэмжээгээр шимтгэлийн хэмжээг тогтооно. Ийм л юм. Тодруулбал, “…Ипотекийн зээлийн нэг хувийг буцаах” тухай асуудлыг шүүх шийдвэрлээгүй. Харин ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан даалгавараар даалгасан захиргааны актыг л шийдвэрлэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.