П.АМГАЛАНБАЯР
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн захирал Б.Батбаатарын жилийн орлого 18 сая төгрөг
Ж.Ариунболдын жилийн орлого 18 сая төгрөг. Харин гэр бүлийн гишүүдээ 12 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. 130 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй. 1.9 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 800 мянган төгрөгийн үнэт эдлэлтэй, 150 мянган төгрөгийн хадгаламжтай бол 12 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж мэдүүлсэн байна.
Кино урлагийг дэмжих сангийн захирал Ч.Ундрал хоёр тэрбум төгрөгийн үл хөдлөхтэй
Тэрбээр жилийн 119 сая төгрөгийн орлоготой. Мөн гэр бүлийн гишүүдээ 119 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Хоёр тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй. Mazda CX-7 маркийн автомашинаа 70 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мал аж ахуйгүй. 30 сая төгрөгийн газартай, нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй бол 609 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн 56 сая төгрөгийн авлагатай, 60 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. “Фоксмонт майнинг трейд” ХХК-д хувь эзэмшдэг бол “Юу Арт интертаймент студио” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.
Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал И.Ганбатын жилийн орлого 18 сая төгрөг
Түүний жилийн орлого нь 18 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь арван сая төгрөг байна. Харин 180 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota Highlander маркийн автомашинаа 45 сая төгрөгөөр үнэлжээ. Мал аж ахуй, үнэт эдлэл, хадгаламжгүй. 25 сая төгрөгийн газартай, 60 сая төгрөгийн авлагатай бол 15 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Мөн “Аз хадгаламж зээлийн хоршоо”, “Найши трейд ХХК”, “Жапан жи пи ХХК” –д хувь эзэмшдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин