Төмөрбаатарын БАТСАЙХАН
АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгоод байна. Өмнө нь дүүргийн Засаг дарга нарын ХОМ-ийг нийтэлсэн. Тэгвэл энэ удаа НИТХ-ын төлөөлөгчид 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг хүргэе. НИТХ 45 төлөөлөгчтэй, түүнээс ес нь дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан микроавтобус хөлөглөдөг
Түүний жилийн орлого нь 104 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 32 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оноос орлого нь 2-3 дахин буурсан үзүүлэлт юм. 732 сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх хөрөнгөтэй. 96 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 35 сая төгрөгөөр үнэлэгдэх микро автобус автомашин хөлөглөдөг. 145 сая төгрөгийн мал аж ахуй, 48 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн долоон байршилд газар эзэмшдэг ч одоогоор үнэлгээгээ мэдүүлээгүй байна.
Ж.Сандагсүрэн 60 сая төгрөгийн мал аж ахуйтай
Тэрбээр жилийн 85 сая төгрөгийн орлоготой. 295 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бол 60 сая төгрөгийн мал аж ахуй, 10 сая төгрөгийн газартай байна. Мөн 12 сая төгрөгийн хадгаламж, 25 сая төгрөгийн авлагатай гэжээ. “Бунгүс бургер” ХХК, “Өсөлт Консолтинг” ХХК, “Таний инээмсэглэл” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.
З.Төмөртөмөө “Түрүү Инфо эжэнси” ХХК-д хувь эзэмшдэг
Түүний жилийн орлого нь 44 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 48 сая төгрөг байна. 250 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Lexus 570, Toyota Mark2 маркийн автомашинаа 93 сая төгрөгөөр үнэлжээ. 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 16 сая төгрөгийн хадгаламжтай бол “Түрүү Инфо эжэнси” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.
127 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ
Төлөөлөгч Д.Бадарсангийн жилийн орлого нь 65 сая, гэр бүлийнх нь орлого 57 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 469 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 72 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Landcruiser Euro автомашин эзэмшдэг. 13 сая төгрөгийн газартай бол, 51 сая төгрөгийн хадгаламж, 127 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ. “Юмк партс” ХХК,” Юу эм кэй” ХХК, “Мон хит” трэйдинг ХХК-д хувь эзэмшдэг байна.
“Сүлжээний урсгал” ХХК-ийн эзэн төлөөлөгч Л.Ариунтуяа
Түүний жилийн орлого нь 41 сая бол гэр бүлийн гишүүд нь 130 сая төгрөгийн орлоготой. 317 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 39 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Harrier маркийн автомашин эзэмшдэг. 144 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 14 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 136 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. “Сүлжээний урсгал” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.
301 сая төгрөгийн зээлтэй төлөөлөгч
Т.Батцогт жилийн 58 сая төгрөгийн орлоготой. 443 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бол 29 сая төгрөгийн мал аж ахуй, 18 сая төгрөгийн газартай байна. Мөн 57 сая төгрөгийн үнэт эдлэл, 105 сая төгрөгийн хадгаламж, 31 сая төгрөгийн авлагатай гэжээ. Мөн 301 сая төгрөгийн зээлтэй , “И ЭМ СИ ЭЙЧ Инженеринг” ХХК- д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Төлөөлөгч Н.Баярчимэгийн жилийн орлого нь 91 сая
Түүний жилийн орлого нь 91 сая бол гэр бүлийн гишүүд нь 49 сая төгрөгийн орлоготой. 205 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Зургаан сая төгрөгийн газартай бол 17 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
113 сая төгрөгийн үнэт эдлэлтэй М.Тулгат
Тэрбээр жилд 138 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ. 368 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 22 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, сай маркийн автомашинтай. Гурван сая төгрөгийн газартай бол 113 сая төгрөгийн үнэт эдлэл, 31 сая төгрөгийн хадгаламжтай. “Хино Индустриал Трак” ХХК, “Эрдэнэбатхаан солюшн” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.
64 сая төгрөгийн малтай
Төлөөлөгч Ү.Оюунзулын жилийн орлого нь 31 сая бол гэр бүлийн гишүүд нь 100 сая төгрөгийн орлоготой. 128 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 64 сая төгрөгийн мал аж ахуйтай. 95 сая төгрөгийн үнэт эдлэл, 10 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
191 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
Ц.Баттөр жилийн 45 сая төгрөгийн орлоготой бол гэр бүлийн гишүүд нь 38 сая төгрөг олдог байна. 191 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. 52 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Camry автомашин эзэмшдэг. 18 сая төгрөгийн газартай бол 26 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Р.Дагва 71 сая төгрөгийн газартай
Тэрбээр жилийн 71 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ. 330 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 191 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Land Cruiser 200, Toyota Crown маркийн автомашин эзэмшдэг. 71 сая төгрөгийн газартай бол 40 сая төгрөгийн үнэт эдлэл, 22 сая төгрөгийн хадгаламжтай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин