Хулгайн гар утас борлуулдаг ченжүүдийг илрүүлж, 264 гар утсыг эд мөрийн баримтаар хураан авчээ

2023-04-5 Uncategorized


Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Монтел”, “Tedy” худалдааны төвийн гадна болон дотор үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ченжийг мөрдөн шалгажээ. Хяналт шалгалтын явцад нийтийн тээврийн автобус, автобусны буудал, Их дээд сургууль, гудамж талбайд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гурван этгээдээс удаа дараагийн үйлдлээр хулгайн эд зүйл болох гар утсыг хямд үнээр худалдан авч, зарж борлуулсан хэргийг илрүүлжээ. Ийнхүү нийт 264 гар утсыг эд мөрийн баримтаар тэмдэглэл үйлдэн хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.