Бидний багад “математикийн хичээл бол хэцүү” гэсэн мессэжийг өгдөг байж билээ. “Хэцүү гэнээ” гэдэг бодлыг тархиндаа суулгахаар хүн дотроо зүрхшээж, өөртөө итгэлгүй болж эхэлдэг. Үүнтэй адил амьдралд тохиолдох олон бодлогуудыг амархан бодож сур. Асуудлуудад “яанаа!” гэж халгахын оронд “өө тэгээд болно ш дээ” гэж бодож байх нь зөв шийдэл олоход чамд тусална. Хариу нь олдохгүй бодлого гэж байхгүй, харин түүнийг олон аргаар бодож болдог гэдгийг сана. Чи асуудлыг хөнгөхнөөр хүлээж авах тусам тайван байж зөв шийдлийг олдог. Яг үнэндээ хэцүү юм шиг бодогдох боловч, амархнаар түүнийг шийдэж болно. Харин чи өөртөө итгэлтэй бай.
Г.Галбадрах
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.