Ай-ай хэмээх толгойлогч эмэгтэй, үе үе хэн нэгнийг шийтгэж, ялж, эсвэл энэрч үзүүлдэг. Үйлдлийнх нь агуулга, “надаас илүү сүрхий хүн та нарын дунд байхгүй” гэдгийг сүрэгтээ үе үе сануулах. Ийнхүү гучин мянган жилийн өмнө нэгэн агуйд агуулга үүссэн байх боломжтой юу?
Улаан бүч
Өнөөдөр үе үе улаан бүч зүүсэн сурагчдыг гаргаж дуулуулах болжээ. Нэг талаас улаан бүч бол манай хуучны нэг л дурсгал. Гэвч нөгөө талаас үргэлж өндөлзөхийг санаархадаг коммунизмын нүүр царай. Коммунизмын эринд жаргаж байсан хүн байхгүй боловч өнөөдөр олон хүн тэр цагт ямар нэг байдлаар жаргаж байсан юм шиг бичээд (шал худлаа зүйл. Идэх уух юм ховор, хөдөө ч зүгээр явж болдоггүй байсан) байна. Амьдарч байгаа цаг үедээ үргэлж сэтгэл дундуур байдаг хүмүүсийн дунд ухвар мөчид хүмүүс ч дэндүү олон. Тэд хараад ер нь энэ улаан бүчтэй байсан үед гоё байжээ, эргээд тийм болвол сайхан аа гэх маягийн юм бодох ёстой байх.
Тэр үед хэн ч жаргаж байгаагүй гээд худлаа биччихлээ. Мэдээж дарга нар жаргаж байсан байж таарна. Тэд бүр дэнннндүү жаргалтай байсан. Өөрснийг нь хэн ч шүүмжлэхгүй, аятайхан л байгаад байвал халагдаж солигдохгүй сайхан. Тийм болохоор тэд иргэдийнхээ хүзүүг эргээд улаан бүчээр уяна гэвэл нээх татгалзаад байх ч гүй байх. Иргэд “өөрснөө л хүсэх” хэрэгтэй. Энэ санаархал үргэлж мөнхөд оршиж, сэрэмж алдахад л залгихад бэлэн мангас шиг хэвтэж байна гэж бод.
Агуулгаар нь бодвол улаан бүчээр нээх тоглоод баймааргүй байгаа биз. Дээр үеийн үзэл суртлын кинонуудыг ч гэсэн хаах нь зөв гэдэг яриа бас учиртай.
Цаазаар авахуй
Цаазаар авах дээр хоёр зүйл яригддаг. Эхнийх нь тэр муухай зүйл хийсэн хүнийг заавал цаазал гэдэг. Цэвэр өш хонзонгийн сэдэлтэй. Болж өгвөл тамлаж алмаар санагддаг. Зүгээр л өөрснийхөө бахыг хангах гэж шүү дээ. Хоёр дахь нь, “шал дэмий улсаас тэжээгээд, та бидний татварын мөнгөөр…” гэх гомдоллол. Бас бодож үзмээр ч юм шиг. Нээрээ ч тэр муухай араатныг тэгж тэжээгээд байхдаа яахав дээ. Нээрээ экс ерөнхийлөгч цаазын ял сэргээнэ гээд байсан, зүгээр ард түмнийх нь олонх нь ингэж хүсэж байгаа гэсэндээ л тэгсэн байх. Тэхээс мэдээж хүн алчих юмсан гээгүй байх. Гэхдээ зэвүүн л байгаа биз дээ, улстөрд таалагдахын төлөө л тийм юм ярьж л байдаг.
Тэгээд ч хүн алсан хэрэгтэнд ч амьд үлдэх ёстой “эрхэм чанар” бий гэж бодох хэмжээний төлөвшил, хүний хөгжил, хүмүүнлиг үзэл санаа бидэнд сох дутаад байна угаасаа. Энэ агуулга нь илүү чухал.
Өөрийгөө илэрхийлэх
Гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр нэгэнтээ УИХ чуулган дээр билүү дээ, “сая надад нэг хүн 500 сая төгрөг өгөх гэж оролдлоо гэж мэдэгдэж билээ. Хүмүүс янз янзаар л ярьсан. Ард түмний зүгээс асуусан “хэн өгөх гэсэн юм бэ?”, “тэгээд одоо яах вэ?” гэх мэт асуултууд агаарт замхран алга болсон. Хэн ч тоогоогүй. Хүмүүс дээр дооргүй л мэдэгдлийнх нь агуулгыг “өөрийнхөө ханшийг тогтоож байна” гэж тайлсан. Яах аргагүй хаан байсан байгаа биз дээ.
Өнөөдрийн нийгэм дэх агуулгууд
Орос Украины дайны хэрүүл бүүм болж байна. Украиныг бодвол Орос бидэнд танил. Гэхдээ яагаад Украиныг дэмжих нь илүү чухал вэ? Гэм зэмгүй хүүхэд, иргэд ихээр өртөж амь үрэгдэж байна. Бидний нэг үндэстнүүдийг дайнд цөлөн явуулж эрсдүүлж байна. Гэхдээ гол агуулгаа бид эзэнт гүрний бодлоготой, эзлэн түрэмгийлэгч орны хөрш гэдгээсээ хайна. Энэ дайд Орос ялбал дараагийн буулга бид байх бүрэн боломжтой. Тэрнээс биш дэлхий даяар Сири, Афганистан, одоо мөн Армянд ч хүний амь дайн тулаанд үрэгдэж л байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсөв танилцууллаа. Мөнгөө хасуулсан гишүүд бөөн уур. Сошиал мэдиад хөл хөсөөн өрнөөд эхэллээ. Гишүүд сонгогдсон сум, дүүрэгтээ тоглоомын талбай, гэрлийн шон, соёлын төвүүд барих гэсэн чинь болиулчихлаа гэж байна. Харин Ерөнхий сайд нь тийм жижиг сажиг юмаа болиод том төслүүдээ явуулья гэсэн. Том төслүүд гэхээр эрчим хүчээр хараат бус болох, валютын орлого нэмэх, бондын өр багасгах гэх мэт юмнууд багтах байх. Агуулгаа бид яаж харах нь зөв бол?
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гишүүн асан Ж.Батзандан нар асуудал босгоод ирсэн. Ерөнхийлөгч хүн атлаа нэг иргэн рүү “аятайхан байгаарай” гэж мессеж бичиж болох эсэх дээр ярилцаж болно. Бас “адгийн шаарын сүүлчийн хоргодох газар эх оронч үзэл” гэсэн үгийг бид одоо харж байна ч гэж болно. Тэр өөрөө баригдах гээд л орилоод байсан байна шүү дээ! Тэгвэл барьсан хэрэг нь Хөгжлийн банкны зээл. Гэтэл маш олон хүн ийм “зүйл анги”-тай. Одоо тэгвэл аль агуулга илүү чухал вэ? Батзандангаар төлөөлүүлж Монголын поп улстөрчдийн нүүр царай илчлэгдсэнийг олзуурхах уу, хэдий муухай ч гэсэн хэлмэгдүүллийн шинж чанар байгааг үргэлжлүүлэн судлах уу?
Гэх мэтээр асуудлын аль талд нь гарах, дэмжихийгээ ахиад жаахан эргэцүүлж байж шийдэх шаардлага өдөр бүр гарч байна. Ил үзэгдэх хэлбэрийн цаана нуугдах агуулгыг нь ухаж гаргая.
АРТАНЬЯН
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.