Хувь хүний өсөлтөд хэрэгтэй 12 зөвлөгөөг хүргэж байна.
1. Гадуур цагийг өнгөрөөх үед бүтээлч сэтгэлгээ, сэтгэл санаа хоёр зэрэг сэргэдэг. Өдөрт багадаа 30 минут гадаа бай. Нар, мод, алхалт гурав бол чиний хамгийн сайн эмч.
2. Aжлыг үргэлж бодоод байвал сайжирдаг юм бол биш. Хааяа зориуд утсаа болиод, найзуудтайгаа асуудлаа мартатлаа чалч. Толгой чинь өөрөө мэргэн санаанууд олоод ирнэ.
3. Ганцаараа байж бас сур. Өдрийн бодол, сэрүүн зүүдэнд автсан мөчүүд чамд хэрэгтэй. Тийм л үеүүд түгжээг мулталж, гэрэл гэгээг чамд өгдөг. Алх.
4. Утасныхаа нотификэйшн буюу дон дон гэж дуугардаг бүх тохиргоог унтраа. Маш чухал ганц нэг аппныхыгаа л үлдээ.
5. Дэлгэцний цагаа хүчээр багасга. RescueTime, Freedom зэрэг тусгай аппууд бий. Мөн өөртөө хатуу дүрэм гарга. FB макс 30 минут, IG бас 30 минут байхад дэндүү хангалттай.
6. Бие эрүүл биш байгаа цагт оюун санаа тань хэзээ ч саруул, сайхан байхгүй. Үүнтэй бүү марга. Алтан сайхан биендээ багадаа 30 минутыг цэвэр зориул. Залхуу хүнд алхах шиг том эрдэм үгүй.
7. Нойр бол биеийг эдгээгч, сэтгэл санааг сэргээгч их чадалтай эмч юм. Унтахыг өмнө их сахартай юм идэж тархиа бүү идэвхжүүл. Утасны гэрэл бас тархийг асаадаг. Хэт халуун өрөөнд хүн муу унтдаг. Нойрны мэргэжилтэн бол. Унтсан шиг унт.
8. Хоол таны гэдэсний бактеруудад нөлөөлдөг. Бактерын зөв баланс бүтэн биед нөлөөлдөг. Эрүүл тараг ид. Үйлдвэрийн савласан хоол бага ид. Гэрийн хоол сайн ид.
9. Муу зангууд чинь амархан арилчихгүй. Харин хэмжээнд нь контролтой байлгаж болно шүү дээ. Муу зангуудаа ний нуугүй хань ижилтэйгээ ярилц, хэмжээ дамжаатай байх арга хэмжээг хамт ав.
10. Хүн баахан зовсныхоо эцэст л тэгэх шаардлагагүй л байж харамсан боддог Өөрөө махарч, зовж хийх шаардлагагүй юмнууд юу байна, илрүүл. Чаддаг хүнээр нь хийлгэж сур. Өөрөө харин сайн чаддаг юмаа кайфтай хий.
11. Ер нь юуны тулд би ингэж зүтгэж байгаа юм? гэж өөрөөсөө эртхэн асуу. Ихэнхи хүнийх нийгэмдээ нөлөө үзүүлэх, тухлаг амьдралд хүрэх, хийснээсээ кайф авах гэх мэт шалтгаанууд байдаг. Таных юу вэ?
12. Ирээдүйгээ нүдэндээ зураглаад нэг бод. Таны амьдралын хэмнэл, таны байгуулах гавьяа.. гэх мэт. Ингэснээр хүн холын зорилгодоо наалдацгүй, өнөөдрийн дэмий дадлуудаа хаяж эхэлдэг.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.