Малчдын шаардлагын талаар уулзаж ярилцлаа

2022-06-3 Uncategorized


Говийн аймгийн малчдын төлөөлөл төв талбайд тав хоног жагслаа. Харин өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүд малчдын санаа бодлыг сонсохоор талбай дээр очиж шаардлагатай танилцлаа.

Малчдын тухайд, нүүдлийн уламжлалт соёлын өвийг тээгч говийн бүсийн малчид уул уурхайн эмх замбараагүй зөвшөөрөл олголтоос үүдэлтэй бэлчээрийн хомсдол, нүүрсний уртын тээврээс болж орон нутгийн автозамын эвдрэл, байгаль орчны доройтол үүсээд байгаад малчид ард иргэд маань эсэргүүцэж төрийн өндөрлөгүүдэд 10 заалт бүхий шаардлага хүргүүлж, хариу өгөхийг шаардаж жагсаж буй юм.

Шаардлагын талаар өчигдөр /2022.06.02/ төрийн ордонд малчдын төлөөлөлтэй Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Г.Мөнхцэцэг нар уулзлаа.

Энэхүү уулзалтаар малчдын төлөөллийг хүлээн авч шаардлагын дагуу үр дүнтэй арга хэмжээ авч , зохих шийдвэр гаргуулах талд дээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.