ЭМЯ: Халдварын тоо буурч байна

2022-03-28 Uncategorized

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн 24 цагт халдварын 25 тохиолдол бүртгэгдсэн бол Улаанбаатарт 13, орон нутагт 12, зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй бөгөөд нас баралт бүртгэгдээгүй байна.

Үүнд,

-Хэвтэн эмчлүүлж буй 374 хүний

-53 нь хүүхэд,

-15 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 1261 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

-Хөнгөн 76

-Хүндэвтэр 239

-Хүнд 48

-Нэн хүнд 11 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.