ДАРХАН-ШАРЫН ГОЛ-ыг холбосон 47 км замын ажил одоогийн байдлаар 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнө нь 2019-2020 онд Шарын гол- Аргалын гарам хүртэлх 17.2 км шороон замыг хатуу хучилттай болгох ажлыг “Төгс зам” ХХК гүйцэтгэжээ.
Харин өдгөө 2021-2022 онд Дархан- Аргалын гарам хүртэлх 23 км шороон замыг хатуу хучилттай болгох, 24.7 урт метр төмөр бетонон гүүрийн ажлыг “Анандын зам” ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ жилийн ажил энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт замын ажил 55 хувьд хүрчээ.
Дашрамд дуулгахад, “Анандын зам” компани ажлаа гэрээнд заасан хугацаанд буюу ирэх долдугаар сарын 1-н гэхэд 23 км автозам болон төмөр бетонон гүүрээ ашиглалтад өгөхөөр төлөвлөж буй юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.