Алтанбулаг боомтоор улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлт эхэллээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум-ОХУ-ын Хиагт хот-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум-ОХУ-ын Улаан-Үд хот-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум чиглэлд өнөөдрөөс буюу 2022.04.01-нээс эхлэн өдөр бүр тээвэр хийхээр болсон байна. Сүхбаатар сумаас Хиагт хот хүртэлх тариф 18 мянган төгрөг бол, Сүхбаатар сумаас Улаан-Үд хүртэлх тариф 40 мянган төгрөг юм.