АТГ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад найман объектод нэгжлэг хийв

2022-02-22 Uncategorized

АТГ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад найман объектод нэгжлэг хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны хоёрдугаар сарын 4-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 576 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 556 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт зарим эрүүгийн хэрэгт хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад найман объектод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэгийг хийв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.