Сэрэмжлүүлэг гаргажээ

2022-01-10 Uncategorized

‍Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн орон сууцны корпорацийн нэрийг ашиглан иргэдийг орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулж өгөх талаар хуурамч хаяг, хуудаснаас цахим орчинд иргэдийг илт төөрөлдүүлсэн мэдээлэл цөөнгүй гарч байна.

Орон сууцанд хамрагдахыг хүссэн иргэд дээрх зохисгүй, хууль бус үйлдлээс шалтгаалан эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол хүлээх эрсдэл гарч байгаа явдлыг таслан сэргийлэх зорилгоор та бүхэнд албан ёсны сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Манай байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дараах эх сурвалжаас та бүхэн мэдээллээ хүлээн авна уу.

Нийслэлийн орон сууцны корпораци /фэйсбүүк хуудас/ Фэйсбүүк хуудсаар хандан мессэнжэр чат бичих www.nosk.ub.gov.mn веб сайт 70006953 утсаар лавлана уу!

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.